Манай зарим иргэд ОХУ-ын Украинд хийж байгаа дайныг эсэргүүцэж Бямба гараг бүр Оросын элчин сайдын яамны өмнө тайван жагсаал хийж буй. Тэгвэл өнөөдөр /2022.05.07/ нийслэлээс зарим иргэд Орхон аймгийн Эрдэнэт хотод очиж, Засаг даргын тамгын газрын урд “no war” тайван жагсаалыг зохион байгуулжээ. Мөн Монгол улсад суугаа ОХУ-ын яамны урд ч дайныг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал өнөөдөр болсон байна.
