Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх баасан гарагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогджээ. 

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нь “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-тэй холбоотойгоор зөвлөх П.Товуудоржийн дүүгийн компанид давуу байдал олгосон гэх хэрэгт анх холбогдсон хэмээж байсан тухайн хэрэг нь эцэстээ жолоочоо "Эрдэнэтийн Дулааны станц"-аас цалинжуулсан гэх хэрэг болон боогдож, шүүхэд шилжсэн гэх мэдээлэл байдаг юм. Энэ талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Ямартай ч Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх аравдугаар сарын 02-ны өдөр болохоор товлогджээ. Дээрх нэр бүхий хүмүүс нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж. Бид энэ хэргийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.