ТОДРУУЛГА: Саид Моллаи Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ одоогоор өгөөгүй байна

ТОДРУУЛГА: Саид Моллаи Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ одоогоор өгөөгүй байна

Саид Моллаи 2019 онд Монгол Улсын иргэншилтэй болж, Токио-2020 оны зуны олимпд оролцож мөнгөн медаль хүртсэн. Харин тэрээр саяхан Азербайжан улсыг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцох шийдвэр гаргасан.

Саид Моллаи энэ талаараа өгсөн ярилцлагадаа “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо маш их баяртай байна. Биднийг дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны Парисын зуны олимп хүлээж байгаа. Бидэнд цаг маш бага байна, өндөр амжилт үзүүлж, тугаа өндөрт мандуулахын төлөө би чадах бүхнээ хийх болно” гэсэн байдаг. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Товчхондоо, тэрээр 2024 оны зуны олимпд Азербайжан улсын нэр дээр оролцох нь гэж ойлгогдож байгаа юм.

Иймд Саид Моллаи Монгол Улсын иргэншлээс татгалзсан юм биш биз гэсэн асуулт гарч байгаа. Иймд бид түүний ойрын эх сурвалжаас тодруулахад, “Хэдийгээр Саид Моллаи Азербайжан улсын өмнөөс тэмцээн уралдаанд оролцох хүсэлт гаргаж, IJF албан ёсоор зөвшөөрсөн ч, тэрээр Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ Гадаадын иргэн харьяат болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт одоогоор гаргаагүй байгаа. Харин Азербайжан улсаас иргэншил хүссэн үгүйг нь мэдэхгүй байна” гэсэн юм.