И.К.Азизовын шуугиан намжаагүй байхад Х.Баттулга “Жуковын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

И.К.Азизовын шуугиан намжаагүй байхад Х.Баттулга “Жуковын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам өчигдөр /2022.05.08/ Жуковын хөшөө дээр жагсаал зохион байгуулсан явдлыг олон иргэд эсэргүүцэж, Монгол улсыг олон улсын хоригт орох эрсдэлд орууллаа хэмээн буруутгаж буй.

Тэгвэл тус шуугиан намжиж амжаагүй байхад Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.05.09/ “Жуковын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр энэ тухай тайлбартаа, “уламжлал ёсоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ” гэжээ.