УДШ: Улс төрийн намын бүртгэлийг "Ажлын 30 хоног"-ийн дотор шийдэх хуультай

УДШ: Улс төрийн намын бүртгэлийг "Ажлын 30 хоног"-ийн дотор шийдэх хуультай

Х.Баттулга Ардчилсан намын даргаар өөрийгөө бүртгүүлэхээр 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Улсын дээд шүүх сар орчмын хугацаанд ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа.

Энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулахад “Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улсын дээд шүүх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэр гаргадаг. Мөн Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нийт шүүгчийн хуралдааныг ажлын 30 хоногийн дотор багтаан товлохоор заасан. Одоогоор Нийт шүүгчийн хуралдаан товлогдоогүй байна” гэв.