Д.Ганболдын хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн төрийн албан хаагчид шүүхэд ГОМДОЛ гаргажээ

Д.Ганболдын хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн төрийн албан хаагчид шүүхэд ГОМДОЛ гаргажээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нь үүрэгт ажлаа авсныхаа дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын дунд сонсох ажиллагаа явуулж, зарим нэгийг нь ажлаас чөлөөлж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ  уншина уу/.

Тэгвэл хууль бусаар халдсан төрийн албан хаагчид холбогдох байгууллагуудад хандаж, гомдол гаргажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргаас эхлээд хүнсний хангамж үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн зэрэг албан хаагчдыг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажлаасаа нь чөлөөлсөн аж. Тиймээс тэд холбогдох байгууллагуудад хандаад байгаа юм байна. Харин ажлаас халагдсан хүмүүсийн оронд хууль бусаар томилгоо хийсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Ташрамд өгүүлэхэд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг аж.