Олон улсын ачааг саадгүй нэвтрүүлэхээр тохиролцож хахууль авсан Б.Мягмарт 30 саяар торгох ЯЛ оноожээ

Олон улсын ачааг саадгүй нэвтрүүлэхээр тохиролцож хахууль авсан Б.Мягмарт 30 саяар торгох ЯЛ оноожээ

Олон улсын ачааг саадгүй нэвтрүүлэхээр тохиролцож хахууль авсан Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга асан Б.Мягмарт 30 саяар торгох ял оноожээ. 

Тодруулбал, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга асан Б.Мягмар, түүний найз У.Энхболд, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, УХШИГГ-ын дарга асан Б.Мягмарыг 30 сая, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал, иргэн У.Энхболд нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Хэргийг эргэн сануулахад, УХШИГГ-ын дарга Б.Мягмарыг Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай найз У.Энхболдыгоо гэрээ хийлгэж, дансаар нь мөнгө авсан болохыг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж. Улмаар тус компанийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүлэх чиглэл өгч найзынхаа дансаар багагүй хэмжээний мөнгө авсан байдаг.