ШЕЗ: Шүүгчийг амь нас, эрүүл мэндийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан

ШЕЗ: Шүүгчийг амь нас, эрүүл мэндийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан

"Шүүгчид жил бүр улсын төсвийн 500 сая төгрөгөөр амь насаа даатгадаг" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад "Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирвол төсвөөс биш даатгалынх нь мөнгөөр нөхөн төлбөр олгодог. Нэг шүүгчийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан бөгөөд нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна" гэлээ. 

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйл /Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа/-ийн 47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна" гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр Монгол Улсын нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг байна. Тодруулбал, нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан аж.