Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах саналаас татгалзаж Н.Наранбаатар ажиллахаар болжээ

Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах саналаас татгалзаж Н.Наранбаатар ажиллахаар болжээ

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой  нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж буй. 

Учир нь, Монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй. 2020 оны баяр наадмыг цомхон хүрээнд "13 дугаар зуун" цогцолборт үзэгч, наадамчин олонгүйгээр зохион байгуулж байсан. Харин 2021 онд баяр наадмыг тэмдэглэхийг Засгийн газраас хориглосон. 

Мөн баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ удаа "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзажээ. Тиймээс Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болсон байна. 

Тодруулбал, Надмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллахаар болжээ.

Өмнө нь 2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, харин 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар найруулсан юм.