Дорноговь аймаг охидын эрхийг хамгаалах өдрөөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ

Дорноговь аймаг охидын эрхийг хамгаалах өдрөөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ

Дорноговь аймгийн Засаг даргын энэ оны 4 дүгээр сарын 28-ны захирамжаар аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хязгаарыг шинэчлэн тогтоосон байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны үр дүн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний “Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” захирамжийг хүчингүй болголоо хэмээн албаныхан мэдээлэв. 

Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг өглөөний 06.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл байхаар тогтсон байна.

Харин гэр бүлийн өдөр, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хичээлийн шинэ жил, охидын эрхийг хамгаалах өдрөөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.

Тус шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлжээ. Бүтгэл баталгаажсан өдрөөс уг захирамж хэрэгжиж эхлэх аж.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө