ЭМДС-ийн хуралдаа суудаггүй, гадаадад амьдардаг Үндэсний зөвлөлийн гишүүн нь Ц.Цолмонгэрэл аж

ЭМДС-ийн хуралдаа суудаггүй, гадаадад амьдардаг Үндэсний зөвлөлийн гишүүн нь Ц.Цолмонгэрэл аж

Өнөөдөр /2022.05.10/ Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонссон. Энэ үеэр тус зөвлөлийн нэг гишүүн нь гадаадад амьдардаг бөгөөд огт хуралдаа суудаггүй гэх шүүмжлэлийг өрнүүлсэн билээ. 

Тэгвэл тус гишүүн нь Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Цолмонгэрэл аж. Ц.Цолмонгэрэлийн хувьд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ ажлаар Энэтхэгт ажилладаг учраас Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлийн гишүүний ажлаа хийж чаддагүй аж. 

Гэхдээ эх сурвалжууд түүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн гэх мэдээллийг өгч байна. Түүнтэй хамт Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатар мөн өргөдлөө өгчээ. Харин тэдний оронд хоёр нэр дэвшигч нэрээ дэвшүүлж материалаа Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн ч шаардлага хангаагүй гэх шалтгаанаар буцаажээ.