“Сайн Моторс”-ын хамт олон “Ид шидийн орон Дундговь” төвд автомашин бэлэглэжээ

“Сайн Моторс”-ын хамт олон “Ид шидийн орон Дундговь” төвд автомашин бэлэглэжээ

"Ид шидийн орон" жишиг төвийг Дундговь аймагт байгуулахаар болсон билээ. Гэвч жишиг төвийг босгоход төсөв, мөнгөний асуудал тулгарч байгаа талаар Лантуун дохио ТББ-ын тэргүүн асан Г.Ганжавхлан мэдэгдэж, өөрийн төрсөн өдрөөр буюу өнөөдөр/2022.05.10/ хандивын аян эхлүүлээд байв.

Хандивт сайхан сэтгэл хүмүүс оролцож, нийт 108 сая төгрөг цугларан жишиг төвийн суурийг цутгахаар болсон талаар Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа бичжээ. Мөн “Сайн Моторс” Япон авто машины импорт худалдааны төвөөс Ид шидийн орон Дундговь төвийн хэрэгцээнд “Ниссан Сианта” автомашиныг бэлэглэсэн байна.