ШУУРХАЙ: Монголбанкны 40 орчим ажилтан хоолны хордлогод оржээ

ШУУРХАЙ: Монголбанкны 40 орчим ажилтан хоолны хордлогод оржээ

Монголбанкны 40 орчим ажилтан өнөөдөр/2022.05.10/ хоолны хордлогод оржээ. Эх сурвалжийн хэлснээр уг мэдээллийг Монголбанк ихээхэн нууцалж байж болзошгүй байна. 

Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тийм ч ноцтой зүйл болоогүй. Хоёр, гурван ажилтанд дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ажлын цаг дууссан тул мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбарыг өглөө. Монголбанк нь дотроо цайны газартай. Ажилчид нь тус цайны газраар тогтмол үйлчлүүлдэг аж.