Булган аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн амиа алджээ

Булган аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн амиа алджээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд  автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр/2022.05.10/ 08:28 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн байна. Мөн хамт зорчиж явсан жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: ОБЕГ