Автомашины осолд орж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өгчээ

Автомашины осолд орж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өгчээ

Хөвсгөл аймаг, Хатгал сумын “Улаан мод” гэдэг газар иргэн Б/46 настай, эрэгтэй/ Приус загварын автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь өчигдөр /2022.05.10/ 08:30 цагт ОБЕГ-т иржээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, эмч 1, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй/ мөн өдрийн 11:10 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 14:10 цагт газардаж, иргэн Б-г авч 14:48 цагт хөөрч, Улаанбаатар хотод 17:25 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ мэдээлэв.