Дэлгэрмөрөн голд живсэн эрэгтэйг эрэн хайх ажиллагааг түр зогсоов

Дэлгэрмөрөн голд живсэн эрэгтэйг эрэн хайх ажиллагааг түр зогсоов

Энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүргэдэг газар Дэлгэрмөрөн гол руу нэг эрэгтэй хүн үсэрч, живсэн тухай дуудлага ОБЕГ-т иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Д.Бат-Эрдэнэ /54 настай, эрэгтэй/-ийг тавдугаар сарын 10-ны өдрийн 08:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан 140 км зайд завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлт, аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө