Хан-Уул дүүргийн “Аноми” хотхонд автомашины хаалга шатаж байсныг унтраажээ

Хан-Уул дүүргийн “Аноми” хотхонд автомашины хаалга шатаж байсныг унтраажээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Аноми” хотхоны зогсоол автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр/2022.05.10/ 14:11 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:20 цагт очиход иргэн Д-ийн улсын дугааргүй, “Сузуки Карри” загварын автомашины хаалга шатаж байжээ. Галыг таван минут ажиллаж унтраасан байна.