ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ: “Хэмнэлтийн хууль” баталчхаад хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно

ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ: “Хэмнэлтийн хууль” баталчхаад хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг хөндөх болно

“Монголдоо сайхан амьдаръя ажлаа хий” хөдөлгөөний залуучуудаас Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл заалт бүхий 270 шаардлага хүргүүлсэн. Тэгвэл шаардлагын хэрэгжилтийн гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэдний төлөөлөл н.Ууганбаяр “Залуучууд маань 15 багц, 270 гаруй саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Үүний 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах тухай. 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдал, авилга, тэгш бус байдлыг халах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх тухай асуудлууд байсан. Энэ асуудлуудыг нэн түрүүнд шаардлагатай байна гэж бид ажлын хэсэг бүрдүүлж, Засгийн газартай хамтран ажиллахаар болсон. 

Тэрнээс биш ямар нэгэн төр, улс төрийн хүчин, намын даалгавраар яваагүй. Засгийн газар маш шуурхай ажиллаж, ажлын хэсэг байгуулан хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “данхар” төрийн бүтцийг унагаах асуудал тусгагдсан. Дэд дарга, тэргүүн дэд дарга нарыг татан буулга гэсэн. Гэвч УИХ-ын нэр бүхий гишүүд тэднийг хамгаалж байна. Учир нь тэдний танил тал, хамаатан садан, УИХ-ын сонгууль болохоор тэдний цүнхийг барьдаг нөхдүүд тэнд томилгоогоор оччихсон. Буулгах гэхээр хувийн эрх ашиг нь хөндөгдөөд байдаг. Энэ мэтээр чөдөр тушаа болчихсон Төрийн хэмнэлтийн хууль урагшаа ядахгүй байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар болон түүний нөхөд, 76 гишүүн бүгдэд нь хандаж хэлмээр байна. Хэрэв энэ хуулиа баталчхаад хэрэгжүүлж чадахгүй бол залуучууд, Монгол даяараа УИХ-ыг тараах асуудлыг ярих болно” гэв.




“BONUS BOOST” BSB-д

13 цагийн өмнө