Дэлхийн хошой аварга Жорже Фонсека Их Дуулга тэмцээнд оролцохоор Монголд ирнэ

Дэлхийн хошой аварга Жорже Фонсека Их Дуулга тэмцээнд оролцохоор Монголд ирнэ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн жил IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулахаар гэрээ байгуулсан билээ.

Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад Их Дуулга тэмцээнийг эх орондоо 4 жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон юм.

Тэмцээн 2022 оны зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо STEPPE ARENA ордонд зохион байгуулагдана.

УБ Их Дуулга тэмцээнд оролцох багаа Португалын шигшээ баг зарлалаа. Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жингийн Токио олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (2019, 2021), Европын наадмын мөнгө, Европын АШТ-ий хүрэл медальт Жорже Фонсека манай Их Дуулга тэмцээнд барилдах болжээ.

Жорже Фонсека бол жингийнхээ хамгийн том оддын нэг. Өнгөрсөн жилийн Токио олимпод бие халаалт дээр түүний хашгарах дуу танхим даяар цуурайтаж байсан ч харамсалтай нь Өмнөд Солонгосын Чор Гу Хамтай барилдахдаа хуруугаа гэмтээгээд ялагдсан аж. 

 




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө