“Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулагдах байршлууд

“Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулагдах байршлууд

Долоо хоногийн Бямба, Ням гарагт “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж эхэлсэн. 

Хуваарьт өдрүүдэд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулах үүргийг дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс  хариуцах бөгөөд талбайн хэмжээндээ тохируулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болоод худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулах юм.

Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайд “Амралтын өдрийн худалдаа” зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ нийслэлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг илүүтэй хамруулахаар зорьж буй.

Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, тавдугаар сарын 7, 8-нд Тусгаар тогтнолын талбайд худалдаа зохион байгуулжээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар