Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хуралдаанаар улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэжээ.
