Тэмцээн зохион байгуулах нэрээр өөрийн хамаарал бүхий компанид 150 сая төгрөг шилжүүлсэн Ц.Оюунбаатарын хэргийг АТГ шалгаж дуусчээ

Тэмцээн зохион байгуулах нэрээр өөрийн хамаарал бүхий компанид 150 сая төгрөг шилжүүлсэн Ц.Оюунбаатарын хэргийг АТГ шалгаж дуусчээ

Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарын хэргийг АТГ-аас шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Тодруулбал, тэрбээр Шадар сайдаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсан. Энэ үеэрээ өөрийн хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан компани руу тэмцээн зохион байгуулах нэрээр 150 сая төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан байна.

Уг хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээллээ.