13 настай охинд эрүү шүүлт тулгасан гэх М.Мөнхбаатарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

13 настай охинд эрүү шүүлт тулгасан гэх М.Мөнхбаатарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан. 

Тэгвэл тус хэргийг үйлдсэн гэх хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.