ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын даргалагчид нөлөөлөхийг оролдсон учир шүүх хурлаас татгалзах хүсэлт гаргасныг хүлээж авлаа

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын даргалагчид нөлөөлөхийг оролдсон учир шүүх хурлаас татгалзах хүсэлт гаргасныг хүлээж авлаа

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын даргалагч шүүх хурлаас татгалзсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн даргалагч шүүгчийн хүсэлтийг хүлээж авсан байна. 

Даргалагч шүүгч "Шүүгчид нөлөөлөх оролдлого ирсэн" гэх шалтгаанаар ийнхүү шүүх хурлаас татгалзсан аж. Харин уг асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцээд хуулийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа гэх мэдээлэл байна.