Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг шууд оролцох эрхээ авлаа

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг шууд оролцох эрхээ авлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 6-10-ны хооронд зохион байгуулна.

Сингапурт болох тэмцээнд нийт 53 (Эрэгтэй 30, эмэгтэй 23) улсын шигшээ баг оролцох бөгөөд 2019 онд 40 баг оролцож байсан дээд амжилтыг ийнхүү шинэчлэн тогтоожээ. 

Эмэгтэйчүүдийн ангиллын шууд оролцох долоон багт Сингапур, өмнөх аварга Австрали болон чансааг тэргүүлэгч Монгол, Хятад, Япон, Тайвань, Шри Ланка улсын багууд багтаж байна. Эрэгтэйчүүдийн ангилалд ердөө гурван баг Ази тивийн аваргад оролцох эрхээ шууд авсан дунд зохион байгуулагч Сингапур, өмнөх аварга Австрали, Азийн чансааг тэргүүлэгч Монгол Улсын шигшээ баг багтаж байна.