Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин хуваарилалтад оруулж өөр шүүгч томилон, товыг тогтохоор боллоо

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин хуваарилалтад оруулж өөр шүүгч томилон, товыг тогтохоор боллоо

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн.
 
Даргалагч шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан бусад үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг бүрэлдэхүүний шүүгчид хянан хэлэлцээд татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Иймд хэргийг дахин хуваарилалтад оруулж өөр шүүгч томилон хуралдааны товыг тогтохоор боллоо.
 
Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчид удаа дараа нөлөөлөх мэдээлэл тараасан үйлдэл гаргасан асуудлаар шүүгчээс нөлөөллийн мэдүүлэг бичсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн шинжийг агуулсан гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.
 
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар