ШУУРХАЙ: Д.Сосорбарам руу цацсан зүйл “Шавжны хор" байж болзошгүй байгаа тул Шүүх шинжилгээний төвд шилжүүлжээ

ШУУРХАЙ: Д.Сосорбарам руу цацсан зүйл “Шавжны хор" байж болзошгүй байгаа тул Шүүх шинжилгээний төвд шилжүүлжээ

Өчигдөр /2022.05.11/ Хэлмэгсдийн хөшөө дээр үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцэж цуглаан хийж байсан МУГЖ Д.Сосорбарам руу Босоо хөх монгол хөдөлгөөний н.Бээжин нар “нунтаг цагаан зүйлийг цацсан” хэрэг гарсан.

Харин тус хэрэг явдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн.

Тэгвэл Д.Сосорбарам руу цацсан нунтаг цагаан зүйл нь “шавжны хор” байж болзошгүй байгаа аж. Учир нь тэнд байсан хүмүүсийн нүүр, нүд хорсох, улайх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Иймд тус “цагаан зүйл” юу болохыг тогтоолгохоор “Шүүх шинжилгээний үндэсний төв”-д хүргүүлээд байгаа ажээ. Одоогоор хариу нь гараагүй байна гэж эх сурвалж мэдээллээ.