Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар ажлаа өгчээ. Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа, “2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хуулийг хэрэгжүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Хамтран ажилласан хамт олондоо баярлалаа” гэв.
