СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэний биед халдаж,  дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэний биед халдаж, дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

Энэ тавдугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэнийг үл таних этгээд зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, 47 настай эрэгтэй Б-г согтуу явж байхад нь үл таних эрэгтэй биед нь халдаж, гар утсыг нь дээрэмдэн зугтсан байна. Иймд тус дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхайлан шалгахад уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай Г гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.