“Оргил” худалдааны төвийн урдах авто зогсоолыг чөлөөлж, явган хүний зам тавьжээ

“Оргил” худалдааны төвийн урдах авто зогсоолыг чөлөөлж, явган хүний зам тавьжээ

Хан-Уул дүүргийн “Энканто” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн авто зогсоолыг чөлөөлж, явган болон унадаг дугуйгаар зорчих хөдөлгөөнийг саадгүй болгуулах шүүхийн шийдвэр гарсан. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард замын ажил эхэлсэн юм. Тэгвэл явган хүний замыг бүрэн тавьж дуусжээ.

Эргэн сануулахад хуульч А.Базар анх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн хүний хувьд гаргасан байдаг.

Нэхэмжлэлийн дагуу өнгөрсөн оны наймдугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болж, тус авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан юм.