ТОДРУУЛГА: Өнөөдөр эхэлж буй ШХАБ-ын уулзалтад Монголоос ямар нэгэн төлөөлөгч оролцохгүй

ТОДРУУЛГА: Өнөөдөр эхэлж буй ШХАБ-ын уулзалтад Монголоос ямар нэгэн төлөөлөгч оролцохгүй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-ын ээлжит хурал өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага/RATS/-ын хурал Энэтхэг улсад өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл зохион байгуулагдах юм. Хуралд ШХАБ-ын бүх гишүүн орон оролцох талаар барууны хэвлэлүүд мэдээлж байв.

Монгол Улс тус ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орон болсон. Тэгвэл бид өнөөдөр болж буй хуралд Монголоос төлөөлөгч оролцож байгаа эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад “Нэг ч төлөөлөгч оролцоогүй” гэв. Цөөнгүй улс төр судлаач, шинжээчдийн зүгээс олон улсын нөхцөл байдал эмзэг байгаа энэ үед тус хуралд оролцохгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.