Канадын 3х3 сагсан бөмбөгийн одод Монголын багт тоглохоор иржээ

Канадын 3х3 сагсан бөмбөгийн одод Монголын багт тоглохоор иржээ

Өнөөдөр /2022.05.16/ Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап 2022” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэмцээн өнөөдрөөс зургадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд болох юм.

Тус “Улаанбаатар кап 2022” тэмцээнд Канадын 3х3 сагсан бөмбөгийн одод болох Оттава хотын Рашида Тимбила болон Эдмонтон хотын Стив Сөр нар Монголын 3х3 сагсан бөмбөгийн багт тоглохоор ирсэн байна.