Казахстанд байгаа хотон шувууны хошууг дамжуулан зарахаар ЗАР байршуулсан байжээ

Казахстанд байгаа хотон шувууны хошууг дамжуулан зарахаар ЗАР байршуулсан байжээ

Цахим орчинд нэгэн иргэн “Хотон шувууны хошуу зарна” гэх зар байршуулсныг цагдаагийн байгуулагаас шалгажээ.

Учир нь Хотон шувуу нь нэн ховор амьтан бөгөөд судлаачид Монголд борцгор хотонгийн тоо толгой 110-120 байна гэж тогтоосон байдаг аж. Гэтэл хотон шувууны хошуугаар хурдан морины хөлсний хусуур хийх зорилгоор зарим иргэн хууль бусаар агнах болсон байна. Тиймээс дээрх зарын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад зар байршуулсан “Э” гэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хотон шувууг агнаагүй, харин Казахстан улсын иргэний тухайн улс орондоо олж авч хадгалж байгаа хошууг дамжуулан худалдахаар төлөвлөж, зар байршуулсан болох нь тогтоогджээ.

Тиймээс тухайн иргэнд дээрх үйлдлийн эрхзүйн хариуцлагыг танилцуулан, хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байх талаар ойлгуулж, цахим сүлжээнд байршуулсан зарыг устгуулсан байна.