О.Есүгэн, М.Намуун нар тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар ДАШТ-ээ өндөрлүүллээ

О.Есүгэн, М.Намуун нар тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар ДАШТ-ээ өндөрлүүллээ

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна.

54 кг-д О.Есүгэн хүрэл медалийн төлөө Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай өрсөлдөж, 3:2-оор ялагдан, тавдугаар байрт шалгарлаа.

 

57 кг-д М.Намуун мөн хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай тулалдлаа. Эхний үед 3:2-оор Маниша, хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр энэтхэг боксчин ялав. Ингэснээр Маниша дэлхийн медальтан болж, манай тамирчин тавдугаар байрт шалгарлаа.

Монголын тамирчдаас О.Есүгэн, М.Намуун нар ДАШТ-д тавдугаар байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.

Эх сурвалж: Монголын боксын холбоо




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө