Хөгжлийн банктай холбоотой 61 хүнийг яллагдагчаар татжээ

Хөгжлийн банктай холбоотой 61 хүнийг яллагдагчаар татжээ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. 

Тодруулбал, Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байгаа аж. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.

Харин Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.