Украины боксын аварга Оросын тамирчдыг олимпод оролцуулахгүй байхыг уриалав

Украины боксын аварга Оросын тамирчдыг олимпод оролцуулахгүй байхыг уриалав

Украины боксын хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко Олон улсын олимпын хороо/ОУОХ/-нд хандан Оросын тамирчдыг олимпод оролцохыг хориглохыг уриалжээ.

Тэрбээр “ОУОХ одоо Оросын багийг хориглох ёстой. Одоо дайн үргэлжилж байна, тэд дараагийн олимпын наадамд оролцох боломжгүй. Энэ дайныг Орос төлөөлж байгаа тул тэд ямар ч спортын арга хэмжээнд оролцох ёсгүй" гэсэн байна. Түүний ах Витали нь ОХУ-ын түрэмгийллийн дараахан Украины нөөц армид элсжээ. 

Эх сурвалж: Aljazeera