"Энэ зундаа багтан 591 автобусыг татан авчирч, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ"

"Энэ зундаа багтан 591 автобусыг татан авчирч, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ"

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлтийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 он хүртэл нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх үүрэг өгсөн байна.

Энэ талаар Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг хоёр үе шаттай хийж хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 2021 оны улсын төсөвт бид 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан ч ковидын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүдэж, хойшилсон. Өнөөдөр Замын-Үүд болон Эрээний хил дээр 70 автобус ирж, эхнээсээ татан авалт хийж байна. 75 хүүхдийн автобус ч мөн ирсэн бөгөөд татан авалт хийж байгаа. Бид богино хугацаандаа буюу сарын дотор 70 автобус, 75 хүүхдийн автобусыг татан, үйлчилгээнд явуулахаар бэлдэж байна.

10 жилээс дээш хугацаагаар нийтийн тээвэрт явсан 975 тээврийн хэрэгсэл 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдана. Тиймээс 591 автобусыг энэ зундаа буюу наймдугаар сарын 20-ны дотор татан авч, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө