Баяр наадмын тухай хуулийг шинэчилж байгаатай холбогдуулан 60 орчим бөхийн цолыг нөхөж олгоно

Баяр наадмын тухай хуулийг шинэчилж байгаатай холбогдуулан 60 орчим бөхийн цолыг нөхөж олгоно

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор хэд хэдэн бөхөд цол чимгийг нь нөхөж олгох асуудлыг ярьж буй.

Тэгвэл хуулийн төсөлд нийт 60 орчим бөхийн цолыг нөхөж олгохоор тусгажээ. Гэхдээ зөвхөн амжилтаа цаг тухайд нь үнэлүүлээгүй бөхчүүдэд олгох аж. Мөн хуулийг шинэчилж байгаатай холбогдуулан:

  • Дөрвөөс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болох,
  • Баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Тухайлбал, тав, зургаагаас дээш давж ямар нэгэн цолонд хүрч үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгох батламжийг олгоно. Допингийн шинжилгээндээ тэнцсэн буюу допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, цолыг олгоно гэх мэт зохицуулалт бөхийн спортод орж буй.