"PUBG mobile" Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол баг түрүүлж, 40 мянган ам.долларын шагнал хүртлээ

"PUBG mobile" Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол баг түрүүлж, 40 мянган ам.долларын шагнал хүртлээ

Энэ тавдугаар сарын 19-22-ны хооронд цахим спортын PUBG Mobile төрлийн Өмнөд Азийн аварга шалгаруулах хаврын тэмцээн болж өндөрлөв.

Тус тэмцээнд Монгол, Бангладеш, Пакистан, Непал улсын 16 баг оролцсон бөгөөд үүнээс манай улсын Stalwart Esports баг 323 оноогоор түрүүлж, 40 мянган ам.долларын эзэд болжээ. Мөн SEAL esports баг тавдугаар байрт орж, 7000 ам.доллароор, IHC Esports багийнхан долдугаар байрт шалгарч, 5500 ам.доллароор тус тус шагнуулсан байна.