Бамбаруушнуудыг их тайгад тавих нэг цагийн нислэгийг БХЯ 5 саяар үйлдэхээр Австралийн Амьтан хамгаалах сантай гэрээ байгуулжээ

Бамбаруушнуудыг их тайгад тавих нэг цагийн нислэгийг БХЯ 5 саяар үйлдэхээр Австралийн Амьтан хамгаалах сантай гэрээ байгуулжээ

Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх өнгөрсөн намар эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж байгаа.

Тэднийг Их тайгад нь нисдэг тэргээр тавих зардлыг Австралийн Амьтан хамгаалах сангаас гаргахаар болсон  талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. /Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/

Тэгвэл Гэмшил, Номхон бор, Догшин хар гурван бамбаруушийг Их тайгад Батлан хамгаалах яамны нисдэг тэргээр тавихаар болжээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Батлан хамгаалах яамны нисдэг тэгрээр гурван бамбаруушийг их тайгад нь тавих аж. Тус яам нэг цагийн нислэгийг 5 сая төгрөгөөр үйлдэхээр Австралийн Амьтан хамгаалах сантай гэрээ байгуулсан бөгөөд нийт 8 цагийн нислэг үйлдэнэ гэж тооцоолжээ. 

Гурван бамбаруушийг Их тайгад тавихад Австралийн Амьтан хамгаалах сан амьтны эмч, судлаач зэрэг мэргэжлийн хүмүүсийг илгээж, бүхий л үзлэг, оношилгоог хийхээр болсон байна. Мөн бамбаруушнуудыг цаашид хэрхэн бие дааж амьдарч байгааг хянах зорилготой камер суулгахаар болжээ. Үүнийг зардлыг ч Австралийн Амьтан хамгаалах сан гаргаж аж. 

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

11 минутын өмнө