"Acinci toyu-2022” тэмцээнд Монголын морьт харвааны тамирчин С.Түшигбат алт, Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртлээ

"Acinci toyu-2022” тэмцээнд Монголын морьт харвааны тамирчин С.Түшигбат алт, Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртлээ

Морьт харвааны олон улсын “Acinci toyu-2022” тэмцээн Турк улсын Баликисер хотод боллоо.

Тэмцээнд Монгол, Америк, Канад, Малайз, Румин, Тайланд, Алмани, Австри, Франц, Казахстан, Киргизстан, Өмнөд Африка, Иран, Болгар, Индониз, Швецарь, Кувейт, Катар, Оман, Молдав, Япон, Итали, Пакистан, Финланд, Грек, Испани, Тайвань, Иордан зэрэг 30 орчим орны 70 гаруй тамирчин Унгар, Солонгос, Турк, Кабак харваа гэсэн дөрвөн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Acinci toyu-2022” тэмцээнд Монголын морьт харвааны тамирчин Санжаасүрэнгийн Түшигбат алт, Батбаатарын Эрдэнэбат хүрэл медаль хүртлээ.

Эзэн орны тамирчид бэлтгэл сайтай хүчирхэг байж хоёр төрөлд түрүүлсэн бол Кабак төрөлд Кувейт улсын тамирчин Осама алтан медаль авав.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө