“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн 5-60 мянган төгрөгийн хураамжтай байна

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн 5-60 мянган төгрөгийн хураамжтай байна

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсох юм.

Үүнтэй холбогдуулан зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. “Одоогоор “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд оролцохоор 8000 гаруй иргэн бүртгүүлсэн байгаа бөгөөд үүн дээр 15 орны 80 гаруй гадаад иргэд оролцоно. Бүртгэлийн хугацаа тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 26,27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр бүртгүүлсэн иргэдийн гүйлтийн дугаар зэргийг тараах аж.

Харин бүртгүүлэхэд хураамжийг танилцуулж байна.

  • 5 км-ын гүйлтэд 5000 төгрөг
  • 10 км-ын гүйлтэд 30 мянган төгрөг
  • 21 км-ын гүйлтэд 50 мянган төгрөг
  • 42 км-ын гүйлтэд 60 мянган төгрөг тус тус хурааж байгаа” гэв.



Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө