ТОДРУУЛГА: МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлгээр ашиглаж болох талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг МХЕГ-т өгөөгүй

ТОДРУУЛГА: МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлгээр ашиглаж болох талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг МХЕГ-т өгөөгүй

"Монголын залуучуудын холбоо"-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох уриалга цахим сүлжээнд тарсантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од МЗХ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгох зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт илгээсэн гэж мэдэгдээд байсан.

Тэгвэл тус асуудал ямар шатандаа явж байгаа талаар бид МХЕГ болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодрууллаа.

МХЕГ-аас “2022 он гарснаас хойш "Монголын залуучуудын холбоо"-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгож ашиглаж болох талаар судлах, дүгнэлт гаргуулах хүсэлтийг тус холбооноос огт өгөөгүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ч мөн өгөөгүй. Хэрэв өгсөн бол манайхаар заавал дамжих ёстой” гэв.