Өнөөдөр Улаан-Үдэд Орос-Монголын форум эхэлж байна

Өнөөдөр Улаан-Үдэд Орос-Монголын форум эхэлж байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулж буй Орос-Монголын форум өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Тодруулбал, Буриад улс "Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл"  олон улсын форумыг зохион байгуулж байгаа бөгөөд Монголын 200 гаруй аж ахуйн нэгжүүд хоёр хоногийн турш өөрсдийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, экспорт, хөрөнгө оруулалтын чадавх, ложистикийн урсгалыг оновчтой болгоход шаардлагатай шийдлүүдийг хэлэлцэх юм.