Герман, Вьетнам улс зорчигчдыг PCR шинжилгээнд хамрагдах шаардлагаас чөлөөллөө

Герман, Вьетнам улс зорчигчдыг PCR шинжилгээнд хамрагдах шаардлагаас чөлөөллөө

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.

Мөн түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөхөөр болжээ. 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам