Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын "Зөв манлайлал ялгаварлалыг арилгана" чуулга уулзалт зохион байгуулагдаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын "Зөв манлайлал ялгаварлалыг арилгана" чуулга уулзалт зохион байгуулагдаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, залуучуудын "Зөв манлайлал ялгаварлалыг арилгана" чуулга уулзалт МУИС-ын номын санд зохион байгуулагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүхэр нэгдсэн бодлого зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 16-35 насны оюутан, залуучуудын чуулга уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад их дээд сургуулиудын 300 гаруй оюутан, залуус цахимаар оролцож байгууллагын төлөөллүүдийн илтгэл,  зөвлөгөө мэдээллийг сонсож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа юм.

Уг чуулга уулзалт нь:

-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын бүртгэл авах

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөө, эрх ашгийг хамгаалах, хэрэгжилтэд хяналт тавих

-Хөдөлмөрт бэлтгэх, сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах

-Залуу лидер бэлтгэх, хамтран ажиллах

-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нэгтгэх

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хамтдаа олох

-Ялгаварлан гадуурхалт болон орчны бусад саадыг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлжэх зорилгоор зохион байгуулагдаж байна.