Н.Бат-Эрдэнэ: Улиастай голын эрэг дагуу барилгын шороо, хог хаягдал хаяж, голын урсацад өөрчлөлт оруулж байна

Н.Бат-Эрдэнэ: Улиастай голын эрэг дагуу барилгын шороо, хог хаягдал хаяж, голын урсацад өөрчлөлт оруулж байна

Сүүлийн жилүүдэд иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж, голын эко систем доройтож байгаа тул Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

ВИДЕО:

Тухайлбал, тус албанаас экологийн тэнцвэрт байдлыг хангах, Туул голын үндсэн цутгал, эхийг хүний сөрөг үйл ажиллагаанаас хамгаалахын тулд голын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар түгээмэл тархцтай ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгж, гол дагуу барилгын шороо асгах зэрэг зөрчлийг арилгах, үүнд хяналт тавьж, урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Улиастай голын эрэг дагуу хяналт шалгалт хийлээ. 

Улиастай голын онцгой хамгааллалтын бүсэд буюу голын эрэг дагуу барилгын шороо, хог хаягдал хаях зөрчил ихээр илэрч байв. Мөн голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэд хогоо хаях, автомашинаа угаах зэргээр зөрчил гаргаж байсан юм.

Тиймээс Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бат-Эрдэнэ холбогдох хууль тогтоомжийг сануулж, зарим байгууллага аж ахуйн нэгжид зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгэн шалгахаар болсон юм. 

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл.Усны тухай хууль зөрчих 3.Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гол, мөрний урсацын байгалийн үндсэн голдирлыг өөрчилсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг аж.  Улиастай гол нь хойноос урагшаа намссан байрлалтай, уулархаг газрын гадарга ихтэй учраас хөрс, ус нь бохирдохын хирээр Туул гол болон төвийн усан хангамжийн худгуудын ус бохирдож болзошгүй эрсдэлтэй байдаг гэдгийг албанхан хэлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриаллаа.