Нуурын ус руу орж, живж байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Нуурын ус руу орж, живж байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Нуурын ус руу орж, живж байсан иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Хөдөө” нуур гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 123 км-т, сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ “Хөдөө” нуурын усанд 1 хүн живж байна гэсэн дуудлагыг 05.27-ны өдрийн 21:39 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 21:43 цагт очиход “Хөдөө” нуурын усанд тус сумын харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдсаны улмаас нуурын ус руу орж, живж байсныг 3 минут ажиллан эсэн мэнд гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт 22:08 цагт хүлээлгэн өгсөн.