Газар тариалангийн бүс нутгуудаар цочир хүйтэрнэ

Газар тариалангийн бүс нутгуудаар цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2022 оны тавдугаар сарын 28-ны 20 цагаас 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 6-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.