Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх зургаадугаар сард хоёр өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын нэгэн энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.06.01/-т тохиож байгаа бөгөөд энэ өдөр хуулийн дагуу бүх нийтээр амрах юм. Мөн зургаадугаар сарын 14-нд "Бурхан багшийн их дүйчин өдөр" тохиож байгаа бөгөөд энэ өдөр мөн бүх нийтээр амарна.
